Компанийн тухай

  • Thursday, 1st November, 2018
  • 00:00am

Мэдээллийн технологийн эрин зуун, аж үйлдвэржилтийн 4-р үе зэргээр өнөө цагийг мэдээллийн технологитой холбон нэрлэж байна. 

Бидний өдөр тутмын амьдралын хэв маяг болсон мэдээ мэдээлэл, банк санхүү, харилцаа холбоо, аюулгүй амьдралын замнал гээд л бүх зүйл харилцаа холбооны шийдэлд тулгуурлан бүтэж хором бүрээр өөрчлөгдөн сайжирдаг нэгэн ертөнц болжээ. Энэ бүхэн нь ямар нэг байдлаар зайлшгүй суурь дэд бүтэц буюу датацентр, цахимд байршуулах  үйлчилгээг ашигладаг нь энэ чиглэлийн бизнесийн хэлбэр үр өгөөж тасралтгүй байх шаардлагатай нь тодорхой байдаг. 

Манай компани нь 2018 он мэдээллийн технологийн салбарт орчин үеийн шинэ техник, технологийг хөгжүүлэх, нэвтрүүлэх, эзэмших зорилготойгоор байгуулагдаж дэлхийн тэргүүлэх чиглэлийн тоног төхөөрөмж, технологийн шийдлийг ашиглан дараах үйлчилгээг нэвтрүүлэн ажиллахаар бизнесийн замналаа эхэлж байна. 

  • Цахимд байршуулах үйлчилгээ. 
  • Тоног төхөөрөмжийн худалдаа, түрээс
  • Мэдээллийн аюулгүй байдлын аудит, зөвлөгөө, нэвтрүүлэлт
  • Блойкчайн технологид сууриласан дэд бүтцийн хөгжүүлэлт

 

Хэрэглэгч Та бүхнийг бидэнтэй хамт нэгэн шинэ түүхийг эхлүүлж байгаад баяртай байна. 

<< Zpět