virtual.mn

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ

1.EРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1 Хэрэглэгч болон Виртуал Ворлд ХХК--ийн хооронд үүсэх эрх, үүргийг энэхүү үйлчилгээний журамд тусгасан болно.

1.2 Энэхүү үйлчилгээний журмыг цаасан (өөрийн биеэр үйлчилгээний танхимд үйлдсэн гэрээ) болон онлайн(virtual.mn веб хуудсан хандан онлайн орчинд үйлдсэн гэрээ) хэлбэрээр аль ч нөхцөлд захиалга хийн хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хүчин төгөлдөр гэрээ гэж тооцно.

1.3 Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд Виртуал Ворлд ХХК /цаашид нийлүүлэгч гэх/ болон Хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ хамтран хяналт тавина.

1.4 Виртуал Ворлд ХХК дараах бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг хэрэглэгчид нийлүүлнэ.

2.НИЙЛҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

2.1 Нийлүүлэгч нь хэрэглэгчийн сонгосон үйлчилгээг нийлүүлэгчээс шалтгаалсан техникийн доголдолгүй, найдвартай, хэвийн ажиллагаагаар хангаж ажиллах үүрэг хүлээнэ.

2.2  Хэрэглэгчдэд тусламж үйлчилгээ үзүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг ажлын өдрүүдэд support@virtual.mn имэйл хаягаар болон 7818--8080 утсаар мэдээлэх, мөн асуудлыг хүлээн авч цаг алдалгүй шийдвэрлэх, үйлчилгээний чанараа тасралтгүй сайжруулан ажиллах үүрэг хүлээнэ.

2.3 Нийлүүлэгч нь өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ аюулгүй байдал, нууцлал хамгаалалтыг олон улсын аюулгүй байдлын стандартад тулгуурлан шийдвэрлэж, засаж, сайжруулахын тулд үйлчилгээний хэвийн үйл ажиллагаагаар хангах үүрэг хүлээнэ.

2.3.1 Нийлүүлэгч нь өөрийн үйл ажиллагаанаас хамаарч хэрэглэгчийн үйлчилгээнд гэмтэл, саатал гаргасан тохиолдолд ажлын 8 цагийн дотор засварлана.

-- Нийлүүлэгч ажлын 8 цагийн дотор засварлаж чадаагүй тохиолдолд ашиглаагүй  хугацааны төлбөрөөс чөлөөлнө.

2.4 Нийлүүлэгч нь өөрийн 1.4-д дурдсан бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт, сайжруулалт оруулах, яаралтай болон төлөвлөгдөөгүй техникийн шинэчлэл, өөрчлөлтийг  хэрэглэгчдэд урьдчилан зарлан мэдэгдэлгүйгээр арга хэмжээ авах эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтийн талаар үйл ажиллагаа дууссаны дараа хэрэглэгчид зайлшгүй мэдэгдэх шаардлагатай.

2.5 Нийлүүлэгч нь өөрийн 1.4-д дурдсан бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ тарифт өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд энэ тухай хэрэглэгчийн бүртгэлтэй үндсэн имэйл хаягаар болон вэб сайтаар дамжуулан мэдэгдэж, заагдсан хугацаанаас эхлэн шинэ өөрчлөлт, үнэ тарифыг мөрдөж эхэлнэ.

2.6 Хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаанаас хамааран өөрийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээг удирдах эрхийг ашиглах явцдаа санаатай болон санамсаргүй тохиолдлоор бүтээгдэхүүнийг устгах эсвэл нууцлал хамгаалалтаа бусдад алдах нөхцөлд Нийлүүлэгч нь хариуцлага хүлээхгүй.

2.7 Нийлүүлэгч нь хэрэглэгчийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээ(нүүд)-ийн дуусах огноо, үйлчилгээний сунгалтын болон төлбөрийн нэхэмжлэл, бусад албан ёсны сануулга мэдээллүүдийг зөвхөн тухайн хэрэглэгчийн бүртгүүлсэн эзэмшигчийн имэйл хаягаар илгээх болно.

Жич: энэхүү имэйл хаягийг алдаатай бүртгүүлсэн болон ашиглалтгүй байдлаас үүдэн мэдээлэл хүлээн аваагүй тохиолдолд нийлүүлэгч нь хариуцлага хүлээхгүй.

2.8 Нийлүүлэгч нь хэрэглэгч нэг бүрд тэгш эрхтэй хандах ба аливаа хэлбэрээр шашин шүтлэг, арьс өнгө, нийгмийн гарал үүсэл зэргээр ялгаварлан гадуурхахгүй бүгдэд тэгш эрхтэй, хэн түрүүлж бүртгүүлж төлбөрөө урьдчилан төлсөн нь тухайн төлбөрийн хугацаандаа бүтээгдэхүүн үйлчилгээг эзэмших эрхтэй байна. Жич: хэрэглэгчийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээ нь өмчлөх эрхгүй бөгөөд зөвхөн төлбөр төлсөн хугацаандаа эзэмших эрхтэй байна.

3.ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

3.1 Хэрэглэгч нь нийлүүлэгчийн бүтээгдэхүүн үйлчилгээг нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд, Интернетийн нийтлэг стандарт, домэйн нэрийн бүртгэлийн журам, үйлчилгээний журмын хүрээнд болон Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль дүрмийн хүрээнд ашиглана.

3.2 Хэрэглэгч нь өөрийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээний өмчлөгч биш болно. Хэрэглэгчийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээ нь жил бүр урьдчилсан төлбөр төлж сунгалт хийгдэх байдлаар явагдах бөгөөд тухайн үйлчилгээний төлбөрийг төлснөөр үйлчилгээг гэрээний хугацаанд л эзэмших эрхтэй болдог мэдээллийн сангийн бүртгэлийн үйлчилгээ юм.

3.3 Хэрэглэгч нь нийлүүлэгчид үйлчилгээний мэдээллээ солиулах нөхцөлд хувь хүн бол бүртгэлтэй имэйл хаягаасаа имэйл илгээх болон хэрэглэгчийн бүртгэлийн системээс хүсэлт илгээнэ. Хэрвээ төрийн байгууллага, хувийн компани бол захирлын гарын үсэг, тамга тэмдэгтэй албан хүсэлтээ имэйлээр илгээж, эх хувийг нь компанийн байранд хүргүүлнэ.

3.4 Хэрэглэгч нь нийлүүлэгчээс өөрийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээлэл, тусламж заавар зөвлөгөө, бүтээгдэхүүн ашиглалтын талаар туслалцаа авах эрхтэй.

3.5. Хэрэглэгч нь бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглахдаа Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд, аливаа гуравдагч этгээдийн хууль ёсны эрхийг зөрчихгүй байх, бусад журамд заагдсан хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байх, нийгмийн хэм хэмжээг сахин ашиглах үүрэгтэй болно. Дээрх үүргийг зөрчсөн аливаа үйлдэлд хууль зүйн шийдвэр гаргах эрх бүхий байгууллага Нийлүүлэгчээс хэрэглэгчийн талаар мэдээллийг хүссэн тохиолдолд нийлүүлэгч мэдээллийг гаргаж өгөхийг мөн ямар ч тохиолдолд Виртуал Ворлд ХХК--г холбогдогчоор татан оролцуулахгүй байхыг хүлээн зөвшөөрнө.

3.6 Хэрэглэгч нь өөрийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээний хугацаа дуусахаас 15-30 хоногийн өмнө үйлчилгээгээ сунгах талаар мэдээлэл болон төлбөрийн нэхэмжлэлийг имэйлээр авснаар үйлчилгээний албан ёсны сунгалтын мэдэгдэл, нэхэмжлэлийг хүлээн авсанд тооцно. Жич: Чат, утсаар, SMS-р эсвэл бусад хэлбэрээр мэдэгдэл хүлээн авсан бол тэр нь зөвхөн албан бус нэмэлт мэдэгдэл болно.

3.7 Хэрэглэгч нь имэйлээр үйлчилгээний төлбөрийн мэдэгдэл авсан ч бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд тухайн үйлчилгээний хугацаа дуусмагц тухайн үйлчилгээ нь дангаараа болон домэйн нэрийн үйлчилгээтэй холбоотой байхаас үл хамааран бүх үйлчилгээ түр зогсож мөн цуцлагдана. Цуцлагдсан тохиолдолд тухайн дан болон бүх бүтээгдэхүүн үйлчилгээний доторх контент агууламж, зураг дуу дүрс, имэйлийн архив, текстэн мэдээллүүд нь эргэж сэргээгдэхгүйгээр устгагдах, үүнээс гарах хохирлыг хэрэглэгч дангаараа хариуцна.

3.9 “Виртуал сервер түрээслэх” үйлчилгээг шинээр авсан тохиолдолд 7 хоногийн дотор үйлчилгээгээ цуцалж төлбөрөө 100% буцаан авах эрхтэй. Энэ заалт нь үйлчилгээний сунгалт хийгдсэн бүтээгдэхүүнд хамаарахгүй.

Жич: Хэрэглэгч хүсэлт гаргасан тохиолдолд Виртуал серверийн үйлчилгээг 7 хоногийн турш туршилтаар ашиглах боломжтой. Энэхүү тохиолдол нийлүүлэгчийн тавьсан болзлыг хангасан байх. “Social marketing”-’Like&Share’

4. ТӨЛБӨР, ТООЦООНЫ ЖУРАМ

4.1 Хэрэглэгч бүртгэлтэй албан ёсны имэйл хаягаараа үйлчилгээний нэхэмжлэл хүлээн авснаас хойш /бүтээгдэхүүн үйлчилгээнд харилцан адил гүйгээр/ нэхэмжилсэн хугацаанд багтаан төлбөрийг нэхэмжлэлийн дагуу төлж барагдуулна.

4.2 Төлбөр төлөөгүйгээс хэрэглэгчийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээ нь дангаараа болон бүгд түр хугацаагаар эсвэл бүр мөсөн зогсох нь нэгэнт худалдан авсан үйлчилгээний төлбөрөөс чөлөөлөх шалтгаан болохгүй.

4.3 Хэрэглэгч нь нэхэмжлэлийн дагуу төлбөрийг төлөхдөө төлбөрийн дараах хэлбэрүүд болох, цахим төлбөрийн хэрэгслүүд, онлайн төлбөрийн картаар, банкны шилжүүлгээр дамжуулан эсвэл бэлнээр үйлчилгээний зааланд ирж төлж болно.

4.4 Хэрэглэгч нь банкны шилжүүлгээр дамжуулан үйлчилгээний төлбөр төлж байгаа тохиолдолд гүйлгээний утга дээр домэйн нэр, нэхэмжлэлийн дугаар болон компанийн регистрийн дугаарыг заавал бичсэн байна. Гүйлгээний утга тодорхойгүйгээс шалтгаалан гарах эрсдэлд Нийлүүлэгч нь хариуцлага хүлээхгүй.

5. БУСАД

5.1 Үйлчилгээний журам болон гэрээтэй холбоотой асуудлаар маргаан гарвал талууд хэлэлцээний журмаар шийдвэрлэх бүхий л арга хэмжээг авна. Хэрэв асуудлыг харилцан тохиролцох замаар шийдвэрлэж чадахгүйд хүрвэл шүүх эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ.

5.2 Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр Нийлүүлэгч нь энэхүү журмаар хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй техник технологийн саатал учирсан тохиолдолд гэрээний үйлчлэх хугацааг тухайн нөхцөл байдлыг арилгах хүртэл хойшлуулж болно.

5.3 Цаасан хэлбэрээр гэрээнд талууд гарын үсэг зурж, төлбөр төлөгдсөнөөр үйлчилгээ хүчин төгөлдөр болно.

5.4 Энэхүү журамтай онлайнаар уншиж танилцаж “БИ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРМЫГ ЗӨВШӨӨРЧ БАЙНА” товчийг дарж баталгаажуулснаар цаасан дээр байгуулсан гэрээний нэгэн адил хүчин төгөлдөр гэрээтэй дүйцүүлж тооцно. Онлайн орчинд журмыг зөвшөөрсөн тохиолдолд энэ журмыг хэвлэж авч хүчин төгөлдөр гэрээтэй дүйцүүлэн ашиглаж болно.

Жич : Хэрвээ онлайн орчинд “БИ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРМЫГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ” товч дарснаар Виртуал Ворлд ХХК--р үйлчлүүлэхгүй байх бүрэн эрх нь нээлттэй бөгөөд энэ журмыг хүчингүйд тооцож сонгосон үйлчилгээ цуцлагдана.

5.5 Гуравдагч этгээдийн хууль бус үйлдлийн улмаас техникийн болон сүлжээний найдвартай хэвийн ажиллагаа алдагдсанаас үүсэх хохирлыг нийлүүлэгч тал хариуцахгүй бөгөөд үүнтэй холбоотой аливаа маргааныг үйлчилгээний нөхцөлийн 5.1-д заасны дагуу шийдвэрлэнэ. 

6. Social Network Service privacy policy

6.1 You can register and login to our Website via Third-Party API (such as Facebook and Google).

6.2 We will collect your "Name" and "Email" information from Third-Party API to process register and login to our website.

6.3 You can request to delete your account and information from our website with following link. Contact Support

НЭГ. ДОМЭЙН НЭР БҮРТГЭХ

1.1 Домэйн нэр бүртгэх, сунгах, түдгэлзүүлэх, цуцлах, дамжуулах, шилжүүлэх болон домэйн нэрийн маргаантай холбогдох үйлдлүүд нь домэйн нэр бүртгэгч, ICANN (Internet Corporation for Assigned Names and Numbers), Монгол улсын холбогдох хууль, тогтоомж, журмын хүрээнд хийгдэнэ.

1.2 Домэйн нэр бүртгэх, сунгах, түдгэлзүүлэх, цуцлах, шилжүүлэх болон домэйн нэрийн маргаантай холбогдолтой үйлдлүүд нь олон улсын ICANN-ны гаргасан заавар журам болон Монгол улсын Засгийн газрын харьяа Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос батласан Домэйн нэр бүртгэлийн журамд тодорхойлогдсон зохицуулалтын дагуу, мөн Mонгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хийгдэнэ.

1.3 Домэйн нэрийн бүртгэл үйлчилгээ нь нийтэд нээлттэй бөгөөд бүртгүүлэгч бүр адил тэгш эрхтэйгээр, “түрүүлж бүртгүүлсэн нь, эхэлж эзэмших” зарчмаар явагдана. Домэйн нэрийг Бүртгүүлэгчийн хүсэлтээр онлайнаар болон бусад сувгаар хандан бүртгүүлж болно.

1.4 Бүртгүүлэгч нь домэйн нэр эзэмшигчийн бүртгэлийн байгууллагын нэр, овог нэр, хаяг байршил, холбоо барих утас, и-мэйл хаяг зэрэг мэдээллийг олон нийтэд нээлттэй WHOIS мэдээллийн санд байршуулахыг зөвшөөрнө.

Хэрэв тухайн мэдээллийн ил харуулахгүй байх тохиолдолд нэмэлт төлбөр төлсөнөөр нууцлах боломжтой.

ХОЁР. ДОМЭЙН НЭРИЙН СОНГОЛТ

2.1 Домэйн нэр бүртгүүлэх үйлчилгээ нь бүгдэд нээлттэй бөгөөд бүртгүүлэгч бүр тэгш эрхтэйгээр, эхэлж бүртгүүлсэн нь эзэмших зарчмаар явагдана.

2.2 Бүртгүүлэгч нь домэйн нэрээ нэгэнт бүртгүүлсэн бол тухайн домэйн нэрийг солих, тэмдэгт өөрчлөх, үйлчилгээ цуцлах боломжгүй.

2.3 Домэйн нэр нь аливаа бусад тусгай тэмдэгт ороогүй, хоосон зайгүй, зураас (-)-р эхлээгүй мөн төгсөөгүй 3 буюу түүнээс дээш 63 хүртэлх тэмдэгтээс бүрдсэн байна.

2.4 Бүртгүүлэгч нь өөрийн хэрэглэгчийн системээр дамжуулан хэдэн ч домэйн нэр бүртгүүлэх мөн эзэмших эрхтэй байна.

2.5 Бүртгүүлэгч нь олон улсад болон Монгол улсын хууль журамд заагдсан барааны тэмдэг, оюуны өмч эзэмшигчдийн албан ёсны бүртгэлтэй нийтэд түгсэн нэр, барааны тэмдгийн нэрийг хуулбарлах, ашиглах болон хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулах зорилгоор, эсхүл бусдын эрх ашгийг хохироох, хөндөгдөх утга агуулга бүхий домэйн нэр бүртгүүлэхгүй, эзэмшихгүй байх, хууль, эрх зүйн хэм хэмжээг чандлан мөрдөж, хувь хүн, байгууллагын нэр хүндэд халдахгүй, хууль журам зөрчсөн аливаа үйл ажиллагаа явуулахгүй гэдгээ хүлээн зөвшөөрнө.

2.6 Бүртгүүлэгч нь олон улсад болон Монгол улсын хууль журамд заагдсан барааны тэмдэг, оюуны өмч эзэмшигчдийн албан ёсны бүртгэлтэй нийтэд түгсэн нэр, барааны тэмдгийн нэр болон хуулиар хориглосон аливаа нэг үйл ажиллагаа явуулах зорилгоор эсхүл бусдын эрх ашиг хохирох, хөндөгдөх утга агуулга бүхий домэйн нэр бүртгүүлэхгүй, эзэмшихгүй байх, эрх зүйн хэм хэмжээг чандлан дагаж, хувь хүний ёс зүйг эрхэмлэж ажиллахаа энэхүү бүртгэл үйлчилгээний журам, гэрээгээр баталгаажуулна. Хэрвээ дээрх заалтыг зөрчиж аливаа иргэн, хуулийн этгээдийн нэр хүндэд санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас хохирол учруулбал түүнтэй холбогдон үүсэх хариуцлагыг Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж журмын дагуу бүртгүүлэгч бүрэн хариуцна.

2.7 Бүртгүүлэгчийн домэйн нэр эзэмших бүртгэлийн мэдээллийг Улсын бүртгэлийн цахим системээр дамжуулан баталгаажуулна. Иймд хувь хүний нэр дээр бүртгүүлэх эсхүл хуулийн этгээд, аж ахуйн нэгжийн (ААН) татвар төлөгчийн мэдээллээр дамжуулан бүртгүүлэх аль нь болохыг урьдчилан сонгосон байна.

2.8 Домэйн нэрийг ашиглах үйл ажиллагааг дараах салбарын чиглэлээр ангилж бүртгэнэ.

2.8.1 цахим худалдаа;

2.8.2 цахим үйлчилгээ;

2.8.2 цахим үйлчилгээ;

2.8.3 цахим тоглоом;

2.8.4 санхүүгийн үйлчилгээ;

2.8.5 мэдээ мэдээлэл;

2.8.6 танин мэдэхүй;

2.8.7 мультимедиа;

2.8.8 төрийн байгууллага;

2.8.9 төрийн бус байгууллага;

2.8.10 олон улсын байгууллага;

2.8.11 хувийн байгууллага;

2.8.12 мэргэжлийн холбоо;

2.8.13 бусад.

ГУРАВ. ИТГЭМЖЛЭГДСЭН БҮРТГЭГЧ

3.1 Итгэмжлэгдсэн бүртгэгч гэдэг нь ХХЗХ-ноос домэйн нэрийн бүртгэлийн үйлчилгээ эрхлэх гэрчилгээтэй хуулийн этгээдийг хэлнэ.

ДӨРӨВ. ДОМЭЙН НЭРИЙН ХУГАЦАА ДУУСАХ, ҮЙЛЧИЛГЭЭГ СУНГАХ

4.1 Домэйн нэр эзэмшигч гэдэг нь сонгосон домэйн нэр нь хэрэглэгчийн системд өөр этгээд бүртгүүлээгүй, давхцаагүй, бусдаас түрүүлж бүртгүүлж, сонгосон жилээр төлбөрөө бүрэн төлж бүртгэлээ баталгаажуулсан Монгол улсын иргэн (+18 -с дээш насанд хүрсэн), Монгол улсад бүртгэлтэй иргэн аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг төлбөр төлсөн хугацаандаа эзэмшиж буй домэйн нэрээ удирдах, захиран зарцуулах эрх үүссэнийг “домэйн нэр эзэмшигч” гэнэ.

4.2 Бүх домэйн нэр тодорхой хугацаатай бүртгэгдэнэ. Хамгийн багадаа 1 жил байна.

4.3 Домэйн нэрийн үйлчилгээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнөөс эзэмшигчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг руу үйлчилгээ дуусах тухай сануулга и-мэйл 3 удаа автоматаар илгээгдэнэ. Бүртгүүлэгч нь энэ мэдээллийн дагуу домэйн нэрээ үргэлжлүүлэн ашиглах бол хүчинтэй хугацаа дуусахаас өмнө домэйн нэрийн хугацааг сунгаж, үйлчилгээний төлбөрөө урьдчилан төлөх шаардлагатай.

4.4 Домэйн нэрийн хугацаа дууссаны дараа домэйн нэр болон түүнтэй холбоотой бусад үйлчилгээнүүд ажиллахгүй болно. Энэ тохиолдолд домэйн нэр нь сэргээгдэх боломжтойгоор 35 хоног хүлээгдэнэ. Энэ хугацаанд бүртгүүлэгч домэйн нэрийн төлбөрөө төлснөөр тухайн домэйн нэр сэргээгдэх боломжтой болно. Үүнээс хойш хугацаанд тус домэйн нэр нь устгалын ангилалд шилжих ба энэ хугацаанд домэйн нэрээ сэргээх бол домэйн нэрийн жилийн төлбөрөөс гадна сэргээлтийн төлбөр нэмж төлнө. Сэргээгдэх хугацаа нь уг домэйн нэр устсанаас хойш 30 хоног байна. Эдгээр хугацаа өнгөрсний дараа домэйн нэрийг сэргээх боломжгүй болж, хэсэг хугацааны дараа олон нийтэд нээлттэйгээр бүртгүүлэн авах боломжтой болно.

4.5 Бүртгүүлэгч нь домэйн нэрийн хүчинтэй хугацаа дуусахаас өмнө төлбөрөө бүрэн төлж үйлчилгээгээ сунгаагүй тохиолдолд уг домэйн нэрийг эзэмших эрх болон хэрэглэгчийн гэрээ автоматаар цуцлагдаж, өөр бусад Бүртгүүлэгч бүртгүүлж, эзэмших эрхтэй болохыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

4.6 Бүртгүүлэгчийн тухайн домэйн нэрийг эзэмших эрхийн хугацаа нь уг домэйн нэрийн бүртгэл үйлчилгээний төлбөрийн хүчинтэй хугацаагаар хязгаарлагдана. Үйлчилгээний сунгалтын төлбөр төлөгдсөнөөр тухайн домэйн нэр эзэмших эрх нь төлбөрийн сонгосон хугацаагаар сунгагдсанд тооцно.

4.7 Бүртгүүлэгч нь өөрийн бүртгэлтэй домэйн нэрийн үйлчилгээний сунгалтын төлбөрөө төлөөгүй, заасан хугацаанаас хоцорч төлсөн, төлбөрөө төлсөн ч гүйлгээний утга дээрээ өөрийн домэйн нэр болон нэхэмжлэхийн дугаар бичээгүй, гүйлгээний утга тодорхойгүйгээс үүдэн домэйн нэрийн эзэмших эрх цуцлагдах, үйлчилгээ хаагдах, мөн өөр бүртгүүлэгчид уг домэйн нэрийн эзэмших эрх нь шилжсэн зэрэг шалтгаанаар уг домэйн нэр дээр ашиглагдаж байсан и-мэйл дэх хувийн мэдээллүүд устгагдсан, уг домэйн нэр дээр ашиглагдаж байсан вэб цахим хуудасны мэдээллүүд нь сэргээгдэхээргүй устгагдсан болон уг домэйн нэртэй холбоотой цахим мэдээлэл, дата, контентын алдагдалд Бүртгэгч хариуцлага хүлээхгүй гэдгийг хүлээн зөвшөөрнө.

4.8 Бүртгүүлэгч нь өөрийн эзэмшиж буй домэйн нэр дээр ашиглаж буй систем, программ хангамжийн аюулгүй ажиллагаа, гуравдагч этгээдээр дамжуулан ашиглаж байгаа программ хангамжийн нууцлал, хамгаалалт, нууц үгийн мэдээллийн алдагдал, санхүүгийн луйвар, харилцагч этгээдийнхээ и-мэйл хаягийн үнэн зөвийг баталгаажуулаагүйгээс санхүүгийн алдагдал хүлээх, интернэт орчинд тархсан программ хангамжийн дутагдал, вирус, цахим халдлага, харилцагчийнхаа худал мэдээлэл зэргээс үүдэн бүртгүүлэгчид учирсан аливаа санхүүгийн эрсдэлд домэйн нэрийн Бүртгэгч хариуцлага хүлээхгүй болно.

4.9 Бүртгүүлэгч нь бүртгэлийн мэдээллээ Улсын бүртгэлийн цахим системээр дамжуулан баталгаажуулаагүй, дутуу, буруу ташаа мэдээллэснээс Улсын бүртгэлийн системийн бүртгэлтэй таарахгүй байх, өөр хүний нэр дээр худал мэдээлэл бүртгүүлсэн зэрэг нь илэрсэн тохиолдолд бүртгэлийг түдгэлзүүлж улмаар домэйн нэрийг түгжих бөгөөд бүртгүүлэгч үнэн зөв мэдээллээ оруулж баталгаажуулах хүртэл идэвхгүй болгон, цаашлаад бүртгэлтэй домэйн нэрийг хааж болохыг хүлээн зөвшөөрнө. Энэ тохиолдолд Бүртгүүлэгчид учирч болох санхүүгийн бодит, бодит бус аливаа эрсдэл, хохиролд Бүртгэгч ямар ч байдлаар хариуцлага хүлээхгүй болохыг хүлээн зөвшөөрнө.

ТАВ. ДОМЭЙН НЭР ШИЛЖҮҮЛЭХ

5.1 Бүртгүүлэгч домэйн нэрийг шинээр бүртгүүлсэн болон бусдаас шилжүүлэн авснаас хойш 72 цагийн дараагаас өөр эзэмшигч болон өөр Бүртгэгчид шилжүүлж болно.

5.2 Бүртгүүлэгч хувь хүн домэйн нэр шилжүүлэх хүсэлтээ (иргэний үнэмлэхний хуулбар хавсаргана) Бүртгэгчид тусламжийн хүсэлтээр ирүүлэх, ААН албан бичгийн эх хувийг шуудангаар болон цахим хэлбэрээр илгээх ба Бүртгэгч домэйн нэр шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан асуудлыг шийдвэрлэнэ.

5.3 Домэйн нэрээ бусдад шилжүүлж байгаа хэрэглэгчийн мэдээлэл үнэн зөвийг Улсын бүртгэлийн цахим системээр дамжуулан шалгах бөгөөд хэрэв мэдээлэл бодит бус, зөрүүтэй байгаа нөхцөлд домэйн нэр бусдад шилжихгүй гэдгийг хүлээн зөвшөөрнө.

5.4 Домэйн нэр шилжүүлж авч байгаа Бүртгүүлэгч хувь хүн эсхүл ААН нь Улсын бүртгэлийн цахим системээр дамжуулан мэдээллээ заавал бүртгүүлсэн байна.

5.5 Бүртгэгч байгууллагуудын хооронд домэйн нэр шилжихэд тухайн шилжүүлж авч буй байгууллагын гэрээний заалтын дагуу хэрэгжүүлнэ.

ЗУРГАА. ДОМЭЙН НЭРИЙН ТӨЛБӨР, ТООЦОО

6.1 Бүртгүүлэгч нь тухайн домэйн нэрийн үйлчилгээ үзүүлж буй Бүртгэгчид үйлчилгээний төлбөрөө төлнө.

6.2 Домэйн нэрийн төлбөрийг төлж, нэгэнт идэвхжүүлсэн бол үйлчилгээг цуцлах боломжгүй бөгөөд төлбөр буцааж олгогдохгүй.

6.3 Домэйн нэр ашиглах үйлчилгээний төлбөрийг 1-10 жилээр тооцно.

6.4 Домэйн нэр устсан бол түүнийг дахин сэргээж, цаашид үйлчилгээний хугацааг үргэлжлүүлэн сунгах тохиолдолд домэйн нэрийн жилийн сунгалтын төлбөрөөс гадна сэргээлтийн төлбөр төлж үйлчилгээг сэргээнэ.

ДОЛОО. ДОМЭЙН НЭР БҮРТГҮҮЛЭГЧИЙН МЭДЭЭЛЭЛ

7.1 Бүртгүүлэгч хувь хүн домэйн нэр эзэмших бүртгэлийн мэдээллээ Улсын бүртгэлийн цахим системээр дамжуулан баталгаажуулна.

7.1.1 Овог, нэр;

7.1.2 Төрсөн он сар өдөр (нийтэд харагдахгүй);

7.1.3 Регистрийн дугаар (нийтэд харагдахгүй);

7.1.4 Оршин суугаа хаяг:

7.1.5 Шуудангийн хаяг;

7.1.6 Телефон утас, факсын дугаар;

7.1.7 И-мэйл хаяг

7.2 Бүртгүүлэгч байгууллага, ААН нь домэйн нэр эзэмших бүртгэлийн мэдээллээ Улсын бүртгэлийн цахим системээр дамжуулан баталгаажуулна.

7.2.1 Байгууллагын нэр

7.2.2 Захирлын овог, нэр

7.2.3 Байгууллагын албан ёсны хаяг, байршил

7.2.4 Байгуулагын улсын бүртгэлийн дугаар

7.2.5 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

7.2.6 Утас, факсын дугаар

7.2.7 И-мэйл хаяг

7.2.8 Монгол Улс дахь гадаадын хуулийн этгээдийн бие даасан салбарыг магадлан итгэмжлэлийг баталгаажуулсан  баримт бичгийн хуулбар

НАЙМ. ДОМЭЙН БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗАХ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЦУЦЛАХ

8.1 Бүртгүүлэгч нь бүртгэлийн үйлчилгээний явцад энэ журмын 7 дугаар зүйлд заасан мэдээллүүд өөрчлөгдсөн тохиолдолд Бүртгэгчийн харилцах и-мэйл хаяг руу мэдээлэл шинэчлэх хүсэлтийг и-мэйлээр эсхүл албан бичгээр заавал мэдэгдэнэ.

8.2 Бүртгүүлэгчийн мэдээлэл худал эсхүл зөрүүтэй алдаатай, дутуу тохиолдолд Бүртгэгч нь Бүртгүүлэгчид урьдчилан мэдэгдэлгүй тухайн домэйн нэрийг түдгэлзүүлэх, дангаар цуцлах бүрэн эрхтэй ба бүртгэлийн төлбөрийг буцаан олгохгүй.

8.3 Бүртгүүлэгчийн эзэмшдэг домэйн нэр нь өөр нэг гуравдагч этгээдийн эрхлэн явуулдаг үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүний нэр шошго, барааны тэмдгийн гэрчилгээ, оюуны өмчийн патентын нэрийг адил төстэй байдлаар даган дуурайх, санаатай болон санамсаргүйгээр төөрөгдүүлэх замаар бусдын эрх ашгийг хохироосон нь хожим илэрч тогтоогдсон бол Бүртгэгч нь хууль шүүхийн эрх бүхий байгууллагын эцсийн шийдвэрийг үндэслэн уг домэйн нэрийн бүртгэл үйлчилгээг нэн даруй зогсоож, эзэмшлийг цуцлахаас гадна шинээр бүртгэх болон сунгалт хийхээс татгалзана.

8.4 Бүртгэгч нь домэйн нэрийн бүртгэлийг дараах тохиолдолд түдгэлзүүлэх эсвэл дангаар шууд цуцлах бүрэн эрхтэй:

8.4.1. Монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн нь Шүүх эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон бол;

8.4.2. Зайлшгүй шаардлагатай эзэмшигчийн үнэн зөв мэдээллийг өгөхдөө хэрэглэгч дутуу буюу бүрэн бус, худал мэдээллээр хангасан бол;

8.4.3. Төлбөр тооцооны асуудалтай бол;

8.4.4 Домэйн нэрийн эзэмшигчийн талаар маргаан үүссэн тохиолдолд;

8.4.5. Шүүхийн хүчин төгөлдөр актын (шийдвэрийн) дагуу;

ЕС. ДОМЭЙН НЭРИЙН ТАЛААР МАРГААН

9.1 Домэйн нэрийг эзэмших эрхийн маргаантай холбоотой асуудлаар талууд Монгол улсын холбогдох хууль журмын дагуу өмчийн маргаан шийдэх журмаар, харьяа дүүргийн шүүх эрх бүхий байгууллагад нотлох баримт, гомдлоо гаргаж шийдвэрлүүлнэ. Домэйн нэр бүртгэлийн үйлчилгээ үзүүлэгч Бүртгэгч нь энэ төрлийн маргаанд оролцохгүй ба хариуцлага хүлээхгүй.

9.2 Домэйн нэрийн эзэмшигчийн эрхийн талаар гарсан аливаа маргаанд Бүртгэгчийн талаас WHOIS эзэмшигчийн мэдээллийн санд бүртгүүлсэн мэдээллээр хангахаас өөр үүргийг хүлээхгүй.

9.3 Домэйн нэр бүртгүүлэгч нь домэйн нэрийг зохих журмын дагуу ашиглаагүй мөн буруугаар болон таны эрх ашгийг ямар нэгэн байдлаар зөрчсөн гэж үзвэл энэ талаар тухайн хэрэглэгчид шууд хандаж болно.

9.4 Маргалдагч талууд Монгол улсын шүүхийн шийдвэр гаргах шатны эрх бүхий байгууллагаар маргаанаа хянан хэлэлцүүлж, шүүхийн эцсийн шатнаас гарсан хүчин төгөлдөр шийдвэрийг ирүүлсэн тохиолдолд тухайн домэйн нэрийн эзэмшлийг шүүхийн шийдвэрт дурдсан этгээдэд шилжүүлнэ.

9.5 Домэйн нэрийн маргааныг шийдвэрлэхэд гол баримтлал, аргачлал нь тухайн домэйн нэрийг одоогийн албан ёсны эзэмшигч болон маргалдагч талуудын хоорондын дараах ерөнхий үндэслэлийг харгалзан үзнэ:

9.5.1 Домэйн нэр эзэмших эрхийн маргаан нь тухайн домэйн нэр дээрх вэб, и-мэйл болон бусад хэлбэрийн контент агуулгатай огт холбоогүй тусдаа маргаан юм.

9.5.2  Домэйн нэр эзэмшигч нь маргалдагч талтай садан төрлийн холбоотой, бизнесийн хамтрагчид, тухайн байгууллагад ажиллаж байгаад ажлаас гарсан, гэрээ дуусгавар болсон зэрэг үндэслэлээр домэйн нэрийн бүртгэлээ шинэчлээгүй, шилжүүлээгүй эсхүл бусдыг хууран мэхлэх зорилгоор домэйн нэрийг ашиглаж байгаа үндэслэлээ гаргаж нотлох шаардлагатай.

9.5.3  Тухайн домэйн нэр дээр холбогдсон вэб доторх мэдээ мэдээлэл, зураг, дуу, дүрс, агуулгатай холбоотой маргаан гарсан тохиолдолд уг домэйн нэрийг хаах, бүртгэлийг түдгэлзүүлэх тухай шийдвэрийг ХХЗХ-ны шийдвэрийг үндэслэж гаргана. Бусад тохиолдолд Бүртгэгч ийм төрлийн маргаан нь домэйн нэрийн эзэмшигчтэй холбоотой маргаан биш гэж үзэж зөвхөн тухайн цахим сайтын эзэн холбогдогчийн бүртгүүлсэн хаяг, мэдээллээр хангаж ажиллана. Тодруулбал цахим вэбийн агуулга, мэдээнд бусдын нэр төрд халдах, гүтгэлгийн шинжтэй мэдээ материал нийтлэгдсэн гэж үзсэн этгээд маргаан үүсгэсэн тохиолдолд шийдвэр гаргах эрх бүхий этгээд үүнийг домэйн нэрийн маргаан гэж тооцохгүй, харин уг домэйн нэр эзэмшигч эсхүл тухайн цахим вэб сайтыг хариуцагч этгээдэд хандаж шийдвэрээ гаргаж ажиллана.