virtual.mn

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ

1.EРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1 Хэрэглэгч болон Виртуал Ворлд ХХК--ийн хооронд үүсэх эрх, үүргийг энэхүү үйлчилгээний журамд тусгасан болно.

1.2 Энэхүү үйлчилгээний журмыг цаасан (өөрийн биеэр үйлчилгээний танхимд үйлдсэн гэрээ) болон онлайн(virtual.mn веб хуудсан хандан онлайн орчинд үйлдсэн гэрээ) хэлбэрээр аль ч нөхцөлд захиалга хийн хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хүчин төгөлдөр гэрээ гэж тооцно.

1.3 Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд Виртуал Ворлд ХХК /цаашид нийлүүлэгч гэх/ болон Хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ хамтран хяналт тавина.

1.4 Виртуал Ворлд ХХК дараах бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг хэрэглэгчид нийлүүлнэ.

2.НИЙЛҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

2.1 Нийлүүлэгч нь хэрэглэгчийн сонгосон үйлчилгээг нийлүүлэгчээс шалтгаалсан техникийн доголдолгүй, найдвартай, хэвийн ажиллагаагаар хангаж ажиллах үүрэг хүлээнэ.

2.2  Хэрэглэгчдэд тусламж үйлчилгээ үзүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг ажлын өдрүүдэд support@virtual.mn имэйл хаягаар болон 7818--8080 утсаар мэдээлэх, мөн асуудлыг хүлээн авч цаг алдалгүй шийдвэрлэх, үйлчилгээний чанараа тасралтгүй сайжруулан ажиллах үүрэг хүлээнэ.

2.3 Нийлүүлэгч нь өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ аюулгүй байдал, нууцлал хамгаалалтыг олон улсын аюулгүй байдлын стандартад тулгуурлан шийдвэрлэж, засаж, сайжруулахын тулд үйлчилгээний хэвийн үйл ажиллагаагаар хангах үүрэг хүлээнэ.

2.3.1 Нийлүүлэгч нь өөрийн үйл ажиллагаанаас хамаарч хэрэглэгчийн үйлчилгээнд гэмтэл, саатал гаргасан тохиолдолд ажлын 8 цагийн дотор засварлана.

-- Нийлүүлэгч ажлын 8 цагийн дотор засварлаж чадаагүй тохиолдолд ашиглаагүй  хугацааны төлбөрөөс чөлөөлнө.

2.4 Нийлүүлэгч нь өөрийн 1.4-д дурдсан бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт, сайжруулалт оруулах, яаралтай болон төлөвлөгдөөгүй техникийн шинэчлэл, өөрчлөлтийг  хэрэглэгчдэд урьдчилан зарлан мэдэгдэлгүйгээр арга хэмжээ авах эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтийн талаар үйл ажиллагаа дууссаны дараа хэрэглэгчид зайлшгүй мэдэгдэх шаардлагатай.

2.5 Нийлүүлэгч нь өөрийн 1.4-д дурдсан бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ тарифт өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд энэ тухай хэрэглэгчийн бүртгэлтэй үндсэн имэйл хаягаар болон вэб сайтаар дамжуулан мэдэгдэж, заагдсан хугацаанаас эхлэн шинэ өөрчлөлт, үнэ тарифыг мөрдөж эхэлнэ.

2.6 Хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаанаас хамааран өөрийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээг удирдах эрхийг ашиглах явцдаа санаатай болон санамсаргүй тохиолдлоор бүтээгдэхүүнийг устгах эсвэл нууцлал хамгаалалтаа бусдад алдах нөхцөлд Нийлүүлэгч нь хариуцлага хүлээхгүй.

2.7 Нийлүүлэгч нь хэрэглэгчийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээ(нүүд)-ийн дуусах огноо, үйлчилгээний сунгалтын болон төлбөрийн нэхэмжлэл, бусад албан ёсны сануулга мэдээллүүдийг зөвхөн тухайн хэрэглэгчийн бүртгүүлсэн эзэмшигчийн имэйл хаягаар илгээх болно.

Жич: энэхүү имэйл хаягийг алдаатай бүртгүүлсэн болон ашиглалтгүй байдлаас үүдэн мэдээлэл хүлээн аваагүй тохиолдолд нийлүүлэгч нь хариуцлага хүлээхгүй.

2.8 Нийлүүлэгч нь хэрэглэгч нэг бүрд тэгш эрхтэй хандах ба аливаа хэлбэрээр шашин шүтлэг, арьс өнгө, нийгмийн гарал үүсэл зэргээр ялгаварлан гадуурхахгүй бүгдэд тэгш эрхтэй, хэн түрүүлж бүртгүүлж төлбөрөө урьдчилан төлсөн нь тухайн төлбөрийн хугацаандаа бүтээгдэхүүн үйлчилгээг эзэмших эрхтэй байна. Жич: хэрэглэгчийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээ нь өмчлөх эрхгүй бөгөөд зөвхөн төлбөр төлсөн хугацаандаа эзэмших эрхтэй байна.

3.ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

3.1 Хэрэглэгч нь нийлүүлэгчийн бүтээгдэхүүн үйлчилгээг нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд, Интернетийн нийтлэг стандарт, домэйн нэрийн бүртгэлийн журам, үйлчилгээний журмын хүрээнд болон Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль дүрмийн хүрээнд ашиглана.

3.2 Хэрэглэгч нь өөрийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээний өмчлөгч биш болно. Хэрэглэгчийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээ нь жил бүр урьдчилсан төлбөр төлж сунгалт хийгдэх байдлаар явагдах бөгөөд тухайн үйлчилгээний төлбөрийг төлснөөр үйлчилгээг гэрээний хугацаанд л эзэмших эрхтэй болдог мэдээллийн сангийн бүртгэлийн үйлчилгээ юм.

3.3 Хэрэглэгч нь нийлүүлэгчид үйлчилгээний мэдээллээ солиулах нөхцөлд хувь хүн бол бүртгэлтэй имэйл хаягаасаа имэйл илгээх болон хэрэглэгчийн бүртгэлийн системээс хүсэлт илгээнэ. Хэрвээ төрийн байгууллага, хувийн компани бол захирлын гарын үсэг, тамга тэмдэгтэй албан хүсэлтээ имэйлээр илгээж, эх хувийг нь компанийн байранд хүргүүлнэ.

3.4 Хэрэглэгч нь нийлүүлэгчээс өөрийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээлэл, тусламж заавар зөвлөгөө, бүтээгдэхүүн ашиглалтын талаар туслалцаа авах эрхтэй.

3.5. Хэрэглэгч нь бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглахдаа Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд, аливаа гуравдагч этгээдийн хууль ёсны эрхийг зөрчихгүй байх, бусад журамд заагдсан хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байх, нийгмийн хэм хэмжээг сахин ашиглах үүрэгтэй болно. Дээрх үүргийг зөрчсөн аливаа үйлдэлд хууль зүйн шийдвэр гаргах эрх бүхий байгууллага Нийлүүлэгчээс хэрэглэгчийн талаар мэдээллийг хүссэн тохиолдолд нийлүүлэгч мэдээллийг гаргаж өгөхийг мөн ямар ч тохиолдолд Виртуал Ворлд ХХК--г холбогдогчоор татан оролцуулахгүй байхыг хүлээн зөвшөөрнө.

3.6 Хэрэглэгч нь өөрийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээний хугацаа дуусахаас 15-30 хоногийн өмнө үйлчилгээгээ сунгах талаар мэдээлэл болон төлбөрийн нэхэмжлэлийг имэйлээр авснаар үйлчилгээний албан ёсны сунгалтын мэдэгдэл, нэхэмжлэлийг хүлээн авсанд тооцно. Жич: Чат, утсаар, SMS-р эсвэл бусад хэлбэрээр мэдэгдэл хүлээн авсан бол тэр нь зөвхөн албан бус нэмэлт мэдэгдэл болно.

3.7 Хэрэглэгч нь имэйлээр үйлчилгээний төлбөрийн мэдэгдэл авсан ч бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд тухайн үйлчилгээний хугацаа дуусмагц тухайн үйлчилгээ нь дангаараа болон домэйн нэрийн үйлчилгээтэй холбоотой байхаас үл хамааран бүх үйлчилгээ түр зогсож мөн цуцлагдана. Цуцлагдсан тохиолдолд тухайн дан болон бүх бүтээгдэхүүн үйлчилгээний доторх контент агууламж, зураг дуу дүрс, имэйлийн архив, текстэн мэдээллүүд нь эргэж сэргээгдэхгүйгээр устгагдах, үүнээс гарах хохирлыг хэрэглэгч дангаараа хариуцна.

3.9 “Виртуал сервер түрээслэх” үйлчилгээг шинээр авсан тохиолдолд 7 хоногийн дотор үйлчилгээгээ цуцалж төлбөрөө 100% буцаан авах эрхтэй. Энэ заалт нь үйлчилгээний сунгалт хийгдсэн бүтээгдэхүүнд хамаарахгүй.

Жич: Хэрэглэгч хүсэлт гаргасан тохиолдолд Виртуал серверийн үйлчилгээг 7 хоногийн турш туршилтаар ашиглах боломжтой. Энэхүү тохиолдол нийлүүлэгчийн тавьсан болзлыг хангасан байх. “Social marketing”-’Like&Share’

4. ТӨЛБӨР, ТООЦООНЫ ЖУРАМ

4.1 Хэрэглэгч бүртгэлтэй албан ёсны имэйл хаягаараа үйлчилгээний нэхэмжлэл хүлээн авснаас хойш /бүтээгдэхүүн үйлчилгээнд харилцан адил гүйгээр/ нэхэмжилсэн хугацаанд багтаан төлбөрийг нэхэмжлэлийн дагуу төлж барагдуулна.

4.2 Төлбөр төлөөгүйгээс хэрэглэгчийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээ нь дангаараа болон бүгд түр хугацаагаар эсвэл бүр мөсөн зогсох нь нэгэнт худалдан авсан үйлчилгээний төлбөрөөс чөлөөлөх шалтгаан болохгүй.

4.3 Хэрэглэгч нь нэхэмжлэлийн дагуу төлбөрийг төлөхдөө төлбөрийн дараах хэлбэрүүд болох, цахим төлбөрийн хэрэгслүүд, онлайн төлбөрийн картаар, банкны шилжүүлгээр дамжуулан эсвэл бэлнээр үйлчилгээний зааланд ирж төлж болно.

4.4 Хэрэглэгч нь банкны шилжүүлгээр дамжуулан үйлчилгээний төлбөр төлж байгаа тохиолдолд гүйлгээний утга дээр домэйн нэр, нэхэмжлэлийн дугаар болон компанийн регистрийн дугаарыг заавал бичсэн байна. Гүйлгээний утга тодорхойгүйгээс шалтгаалан гарах эрсдэлд Нийлүүлэгч нь хариуцлага хүлээхгүй.

5. БУСАД

5.1 Үйлчилгээний журам болон гэрээтэй холбоотой асуудлаар маргаан гарвал талууд хэлэлцээний журмаар шийдвэрлэх бүхий л арга хэмжээг авна. Хэрэв асуудлыг харилцан тохиролцох замаар шийдвэрлэж чадахгүйд хүрвэл шүүх эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ.

5.2 Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр Нийлүүлэгч нь энэхүү журмаар хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй техник технологийн саатал учирсан тохиолдолд гэрээний үйлчлэх хугацааг тухайн нөхцөл байдлыг арилгах хүртэл хойшлуулж болно.

5.3 Цаасан хэлбэрээр гэрээнд талууд гарын үсэг зурж, төлбөр төлөгдсөнөөр үйлчилгээ хүчин төгөлдөр болно.

5.4 Энэхүү журамтай онлайнаар уншиж танилцаж “БИ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРМЫГ ЗӨВШӨӨРЧ БАЙНА” товчийг дарж баталгаажуулснаар цаасан дээр байгуулсан гэрээний нэгэн адил хүчин төгөлдөр гэрээтэй дүйцүүлж тооцно. Онлайн орчинд журмыг зөвшөөрсөн тохиолдолд энэ журмыг хэвлэж авч хүчин төгөлдөр гэрээтэй дүйцүүлэн ашиглаж болно.

Жич : Хэрвээ онлайн орчинд “БИ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРМЫГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ” товч дарснаар Виртуал Ворлд ХХК--р үйлчлүүлэхгүй байх бүрэн эрх нь нээлттэй бөгөөд энэ журмыг хүчингүйд тооцож сонгосон үйлчилгээ цуцлагдана.

5.5 Гуравдагч этгээдийн хууль бус үйлдлийн улмаас техникийн болон сүлжээний найдвартай хэвийн ажиллагаа алдагдсанаас үүсэх хохирлыг нийлүүлэгч тал хариуцахгүй бөгөөд үүнтэй холбоотой аливаа маргааныг үйлчилгээний нөхцөлийн 5.1-д заасны дагуу шийдвэрлэнэ.