Дата 12 сар хадгалдаг боллоо

  • Monday, 8th May, 2023
  • 11:21am

Сайн уу, шинэ 7 хоногийн мэнд. Сайхан мэдээтэй. Виртуал нь хэрэглэгчдийн хүсэл шаардлагад нийцүүлэн Virtual server үйлчилгээний датаг 12 сар хүртэл хадгалдаг боллоо. Ингэснээр хэрэглэгчид хүссэн үедээ серверээ сэргээж ашиглах боломжтой юм. Жишээ нь: Хэрэв та ямар нэг шалтгааны улмаас үйл ажиллагаагаа зогсоох, эсвэл бусад хүчин зүйлээс шалтгаалан удаан хугацаанд төлбөр хоцроон северээ унтраасан гэж үзье. Тэгвэл та магадгүй 5, 6 эсвэл 12 дахь сард таны дата хэрэгтэй болж серверээ сэргээх шаардлага гарвал бид зөвхөн хард дискний эзэлхүүний хэмжээгээр төлбөр тооцож сэргээнэ. Энэ нь таны датаг хамгийн хямд үнээр 12 хүртэлх сар хадгалж байгаа болно. HDD 1gb = 10төг / өдөр SSD 1gb = 15төг / өдөр Санамж: 13 дахь сараас дата бүрэн устах болохыг анхаарна уу. Өнөөдрөөс та датандаа санаа зоволтгүй боллоо.

« Back