Виртуал 5 жилийн ойн мэнд хүргэе

  • Баасан, 25н 8-р сар, 2023
  • 12:16pm

Юун түрүүнд Виртуалын үнэнч хэрэглэгч, харилцагч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.

Виртул ворлд ХХК нь 2018 оны 8 сарын 23ны өдөр вэб байршуулах үйлчилгээ, виртуал сервер, домэйн нэрийн бүртгэлийн үйлчилгээ эрхлэх чиглэлээр анх байгуулагдаж өдгөө 5 жилтэйгээ золгож байна. Өнөөдөр бид гадаад дотоодын хэрэглэгчдэд мянга хол давсан бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нийлүүлж тасралтгүй найдвартай үйл ажиллагаагаар ханган ажиллаж байна. Виртуалтай хамтран ажиллаж байгаа та бүхний итгэлцэл хамтын ажиллагааны үр дүнд чанартай үйлчилгээг тасралтгүй хөгжүүлж аюулгүй, найдвартай байдлыг бүрэн хангасан тогтвортой байгууллага болон өргөжсөн байна.

Цаашид бид орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан, технологийн шинэ шийдэл бүхий олон улсад өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхээр бэлтгэж байна. Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд улс орон, нийгэмд тулгамдаж буй бэрхшээл тэр дундаа агаарын бохирдол, замын түгжрэл зэрэг томоохон асуудлуудыг шийдэж чадах технологийн шинэлэг төслүүдийг сервер тоног төхөөрөмжөөр дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье.

Эдгээр он жилүүдэд Виртуалыг сонгож хамтран ажиллаж буй нийт хэрэглэгч, харилцагч та бүхэндээ 5 жилийн ойн мэнд дэвшүүлье.

Хүндэтгэсэн

Виртуал ворлд ХХК-ын захирал Ж.Баянбаатар

« Back